Бүхээгийн шүүгч /салон/

“Альфа филтер” ХХК нь 2018 оноос дотоодын нийт хэрэглэгчдэд хүрч үйлчлэх үүднээс бүхээгийн агаар шүүгчийг худалдаанд гаргаж эхлээд байна. Манай компани өмнө нь авто машин, тээврийн хэрэгслийн бүхээгийн агаар шүүгчийг зөвхөн харилцагч байгууллагуудын захиалгын дагуу үйлдвэрлэн нийлүүлж байсан туршлагатай. Одоогоор бид манай улсад түгээмэл ашиглагдаж буй Тоёота, Хьюндай маркийн авто машины бүхээгийн агаар шүүгчийг идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий, энгийн болон хэт бохирдолтой нөхцөлд ашиглагдахаар зориулж үйлдвэрлэж байна.


Монгол улс /Улаанбаатар хот / нь дэлхийн бусад улстай харьцуулахад хуурайшилт, байгалийн тоосонцор ихтэй. Энэ нь агаар шүүгчийн ашиглалтын хугацааг богиносгодог. Мөн сүүлийн жилүүдэд авто машины тоо, агаар орчны бохирдол эрчимтэй нэмэгдэж байгаа нь агаар дах механик нарийн ширхэгтэй тоосонцор, хөө, утааны агууламжийг нэмэгдүүлж байна. Энэ төрлийн тоосонцорийг чийглэг, энгийн нөхцөлд ашиглах зориулалт бүхий шүүлтүүрүүд шүүх боломжгүй байдаг ба зөвхөн идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий олон үе шаттай шүүлтүүр л тогтоон барих боломжтой байдаг.


Улаанбаатар хотод өвлийн улиралд PM0.3- PM2.5 хүртэл хэмжээтэй нүүрс хүчлийн дутуу шаталт бүхий механик тоосонцор их байдаг бол зуны улиралд хөрсний элэгдлээс шалтгаалсан механик тоосонцор их байдаг. Энэ нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, харшил үүсгэх гол шалтгаан болсоор байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг билээ.


“Альфа филтер” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 онд агаарын бохирдлоос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол орны онцлогт тохирсон идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий агаар шүүгчийг хоёр төрлөөр үйлдвэрлэж байна. Ашиглалтын орчин нөхцөл, бохирдлын хэмжээнээс шалтгаалж доорх хоёр төрлийн агаар шүүгчээс та сонголтоо хийх боломжтой.

 

  1. Бохирдол багатай нөхцөлд ашиглах зориулалттай идэвхижүүлсэн нүүрсэн агаар шүүгч
    Энэ төрлийн бүхээгийн агаар шүүгч нь үндсэн гурван давхарга бүхий идэвхижүүлсэн нүүрсэн шүүгч элементэй байх ба бид үүнийг дэлхийд тэргүүлэгч Viledon брендийн албан ёсны борлуулагчаас худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ төрлийн шүүгч элемент нь механик тоосонцор болон орчны бохирдол багатай үед ашиглахад тохиромжтой.

  2. Бохирдол ихтэй нөхцөлд ашиглах /өвлийн улирал/ олон үет идэвхижүүлсэн нүүрсэн давхарга бүхий агаар шүүгч
    Энэ төрлийн бүхээгийн агаар шүүгч нь гурван давхарга бүхий идэвхижүүлсэн нүүрсэн шүүгч элементээс гадна тусгай зориулалтын шүүлтүүрийн цаас болон нэмэлт идэвхижүүлсэн нүүрсэн давхаргатай учир бүх төрлийн механик тоосонцор, бактер, хорт хийг 99.9% хүртэл шүүх чадвартай байдаг.

 

                                       

                                                                                                                                                                      

Харилцагч байгууллагууд