Хөдөлгүүрийн агаар шүүгч

Альфа филтер ХХК нь 2013 онд анх байгуулагдсан жилдээ 35 төрлийн авто машин, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн агаар шүүгчийг үйлдвэрлэж байсан бол 2018 оны байдлаар 250 орчим төрлийн хөдөлгүүрийн агаар шүүгчийг үйлдвэрлэж байна. Манай компанийн үйлдвэрлэсэн хөдөлгүүрийн агаар шүүгчийг уул уурхай, авто тээвэр, төмөр зам зэрэг бүхий л салбарт ашиглагдаж буй 100 орчим төрлийн техник хэрэгсэлд ашиглаж байна.


Альфа филтер ХХК нь хөдөлгүүрийн агаар шүүгчийг MNS ISO5011 стандарт болон бусад MNS 5002:2000, MNS4990:2000, MNS4996:2000 стандартыг үндэслэн баталсан байгууллагын дотоод стандарт,техникийн нөхцлийн дагуу угсралтын үйлдвэрлэлээ явуулж, баталгаажуулдаг.


Бид үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүн баталгаажуулалтыг хөндлөнгийн байгууллага болох УБТЗ ХНН, Украйн улсын Луганск хотын илчит тэрэгний үйлдвэр /ПАО ЛТЗ/, АНУ –ын Женерал электрик компаниудын төлөөллөөс бүрдсэн техникийн аудитаар 2016 онд баталгаажуулсан бөгөөд одоогоор манай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрлөөр Белаз маркын автосамоваль, 2ТЭ116УМ, ДАШ7, 2ЗАГАЛ, ТЭМ серийн илчит тэрэгнүүдийн дизель хөдөлгүүрт ашиглаж байна.


Бид 2017 онд бүтээгдэхүүнээ БНХАУ –ын Чангчун хот дахь хөдөлгүүрийн агаар шүүгчийн үндэсний судалгаа шинжилгээний төвд ОУ–ын ISO 5011:2014 стандартын дагуу шинжлүүлж, ажиллах хугацаа болон тоосонцор шүүх үр ашиг нь 99.92 % хувь болохыг баталгаажуулаад байна.


Бид хөдөлгүүрийн агаар шүүгчийн түхий эд материалиудыг олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс худалдан авдаг бөгөөд гол түүхий эд болох шүүлтүүрийн цаасыг Hollingsworth & Vose HV брендийн цаас үйлдвэрлэгчээс нь тухайн агаар шүүгчийн техникийн шаардлагын дагуу захиалж, үйлдвэрлэлдээ ашигладаг.

 

                                                                                    

Харилцагч байгууллагууд