Хөдөлгүүрийн тосны шүүр

Альфа филтер ХХК нь хөдөлгүүрийн тосны шүүрийг 2014 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар 35 орчим тосны шүүрийг захиалгаар үйлдвэрлэн УБТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой ХХК зэрэг байгууллагуудад тогтмол нийлүүлж байна. Бид 2016 оноос эхлэн 1500 сс хүртэл болон 1500 – 2000 сс хүртэл хөдөлгүүртэй Тоёота, Хьюндай маркийн авто машин болон Норд бенз, Хово маркийн ачааны авто машины тосны шүүрийг АО серээр зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж эхэлсэн бөгөөд хэдийнээ хэрэглэгчдэд чанараараа танигдсан брэнд бүтээгдэхүүн болоод байна.

Бид хөдөлгүүрийн тосны шүүрийн үйлдвэрлэл, шалгах арга бүхий MNS ISO 3877–2 стандартыг 2016 онд ШУТИС –ын Механик Тээврийн сургуультай хамтран баталж, үйлдвэрлэлийн дотоод стандарт, техникийн нөхцөл, технологийн процессийг боловсруулан үйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлж , хөндлөнгийн байгууллагуудаар баталгаажуулаад байна.

Хөндлөнгийн баталгаажуулалтыг бид хэрэглэгч байгууллагууд болон хөдөлгүүр тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч байгууллагуудын хийсэн туршилтын үр дүн, холбогдох баримт бичгийн шалгалтаар хийгддэг бөгөөд Стандарт,Хэмжил Зүйн газраас олгосон Үндэсний тохирлын гэрчилгээгээр баталгаажуулдаг.

 

                                                                          

Харилцагч байгууллагууд